Cошиал медиа маркетинг, График дизайн
График дизайн, сошиал медиа маркетинг анги нь 2 түвшинтэй сургалт юм.
1-р түвшинд хамрагдсанаар өөрийн бизнесийн зөв шийдэл, брэндийг бүтээж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өнгө төрх, загвар дизайныг Adobe Photoshop програмаар бие даан гарган сурч, сошиал орчны платформуудын тухай ойлголтыг авч хэрхэн зөв маркетинг хийх анхан шатны чадварыг богино хугацаанд эзэмших юм.
Энэ сургалтаас та юу олж мэдэх тухайд:
• График дизайны үндсэн ойлголт
• Фотошоп програм
• Өнгө болон зохиомжийн ойлголт
• Инфографик хийж сурах
• Лүүкбүүк - дизайны төлөвлөгөө
• Брэндийн тухай ойлголт ба ач холбогдол
• Сошиал медиа маркетинг ойлголт
• ЖДБизнесийн сошиал маркетинг
2-р түвшинд элсэн орсоноор сошиал маркетингийг илүү дэлгэрэнгүй судлан, зах зээлд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн зөв тактиктай борлуулалтыг хийх, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай үзэх юм. Хичээлийг мэргэжлийн график дизайн, маркетингийн чадварлаг багш зааж удирдах болно.