Хөрөнгийн зах зээлд амжилттай тоглох нь
Хөгжлийн эрчээ аваад байгаа хөрөнгийн зах зээлийн боломжоос хүртмээр байна уу. Тийм бол та манай сургалтанд хамрагдан Хөрөнгийн зах зээл гэж юу болох, Хувьцаа, бондын арилжаа яаж хийдэг, Хөрөнгийн биржээс хэрхэн хөрөнгө босгож болдогийг мэдэхээс гадна дэлхийн хэмжээнд сэтгэж Нью-Йорк, Лондон, Токио, Шанхай, Сидней гэх зэрэг олон улсын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцож өөрийгөө сорьх боломжийг мэдэх болно.Бид хөрөнгийн зах зээлд олон жил ажиллаж мэргэшсэн багш нараар сургалтыг удирдан явуулах ба онол, практикыг хослуулан явуулна. Сургалтанд амжилттай хамрагсдад албан ёсны гэрчилгээг бид танд олгох болно. Олон Улсын Бизнес Хөгжлийн бизнес академи болон Монголын хөрөнгийн зах зээлд танигдсан мэдээлэл, судалгаа, сургалт, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөх Хөрөнгө Оруулалтын Академи нарын хамтарсан Хөрөнгийн зах зээлд тоглогч болох нь сургалтандаа элсэлт авч эхэллээ.
ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
- Хөрөнгийн зах зээл ба өнөөгийн байдал
- Зах зээлд оролцогчид, тэдний үүрэг оролцоо
- Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд
- Хувьцаат компанийн санхүүгийн тайланд
- шинжилгээ хийх
- Хувьцааны үнэлгээ ба ханшийг таамаглах
- Хувьцаат компанийн мэдээлэл болон ханшийн
- хөдөлгөөн
- Үнэт цаасны компаниа сонгох, анхаарах зүйлс
- Хөрөнгө оруулалтын сэтгэлзүй
- Хувьцааны багц бүрдүүлэлт
- Дотоод арилжаанд оролцох
- Олон улсын арилжаанд оролцох
- Хувьцааны демо арилжаа хийх